Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн


Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун зүгийн нутгийн зарим газраар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.
2014 оны 12 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтан салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын сав газраар 18-23 хэм, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ