Сайжруулсан зуухны нэмэлт захиалга өнөөдрөөс эхэлнэ

“Улаанбаатар цэвэр агаар төсөл” 2013 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус газраас нийтдээ 29700 ширхэг сайжруулсан зуухыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт тарааж ажиллажээ.

Дүүрэг, хороодын иргэдээс сайжруулсан зуухандаа нэмэлт захилга аваач гэсэн хүсэлт их ирж байгаа бөгөөд энэ сарын 8-16-ны хооронд сайжруулсан зууханд нэмэлт захилга авахаар болжээ. Иргэд өөрийн харьяа хороонд нэрсээ бүртгүүлж, сайжруулсан зууханд хамрагдах боломжтой.

Өнгөрсөн жил сайжруулсан зуух үйлдвэрлэх 10 компани шалгаруулсан бол энэ жил 30 компанийн 24 зуухыг шалгаруулсан байна. Үүнээс найман зуух нь тэнцээд байгаа аж.

“Улаанбаатар цэвэр агаар төсөл ” нэг байршлыг сонгон авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байгаа юм. Хүрээлэнг Тасганы овоонд байгуулахаар төлөвлөөд байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ