Иргэний агаарын тээврийнхэн Герман улстай хамтарч ажиллана

Монгол Улсын агаарын замын бодлогыг шинэчлэх, агаарын замд орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэхээр Иргэний нисэхийн ерөнхий газрынхан ажиллаж байгаа ажээ. Тэгвэл энэ ажлынхаа хүрээнд ХБНГУ-тай хамтарч ажиллахаар болжээ.

Хоёр орны Засгийн газар хоорондын хуралдааны үеэр энэ сарын 2-нд тус улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг бичигт дурдсанаар агаарын навигацийн үйлчилгээний мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, одоо ажиллаж буй боловсон хүчнийг дадлагажуулах, шинэ техник, технологи эзэмшүүлэх, агаарын зайн урсгал төлөвлөлтийн чиглэлээр хамтрах юм.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ