Шинэ замын нээлт боллоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөний дагуу өнгөрсөн намар Өмнөговь аймгийн замыг ашиглалтад оруулсан байгаа.

Мөн өчигдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг улсын нийслэл Улаанбаатартай холбох Мөрөн-Уньт чиглэлийн 253.3 км замын нээлт боллоо. Өмнө нь Мөрөн-Улаанбаатар, Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд 20 гаруй цаг явдаг байсан. Тэгвэл засмал замтай болсноор энэ хугацаа хоёр дахин багаслаа гэж нутгийн иргэд ярьж байна.

Харин Дорнодын замыг ирэх хавар ашиглалтад оруулахаар болжээ. Учир нь уг замыг тавьж буй "Насны зам" компани нь төлөвлөсөн хугацаанд нь ажлаа дуусгаж өгч амжихааргүй болсон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ