Жолооч нар хурд хэтрүүлэх нь багасчээ

“Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд зөрчил илрүүлэгч камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байгаа.
Он гарсаар 169 мянга 635 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс улаан гэрлэн дохионы зөрчил 26 мянга 968 бүрдтгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 142 мянга 667 тохиолдол бүртгэгдэж өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлт гарчээ.
Ийнхүү “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” тухай журмыг мөрдөж эхэлснээс хойш зам тээврийн осол гэмтэл, замын хөдөлгөөний саад буурч, иргэн бүр хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарч, хурд хэтрүүлэх болон улаан гэрлэн дохиогоор уулзварт орох зөрчил багасч байгаа гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ