“Охид” арга хэмжээг зохион байгуулжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран Охид арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд дүүргийн 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн он болон энэ оны эхний 10 сарын байдлаар бэлгийн мөлжлөгт өртөж хохирсон хүүхдүүдийн судалгааг гаргаж, ерөнхий боловсролын 12 сургуулийн өсвөр насны 1500 орчим охидын дунд “Бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх”, “Охидын нөхөн үржихүй, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Охин насаа хайрлая” сэдвээр сургалт уулзалт явуулсан байна.

Мөн хариуцсан нутаг дэвсгэрт байрлах асрамж, халамжийн төвүүд, сүм, хийд, нийтийн байр, Вьетнам засварын газруудад үзлэг, шалгалтыг зохион байгуулж, гэр орноосоо дайжсан, бусдад уруу татагдсан, биеэ үнэлж эрсдэлд орж болзошгүй насанд хүрээгүй охидыг илрүүлэх чиглэлээр ажиллаж, 4 насанд хүрээгүй охиныг илрүүлж, бүртгэл судалгаанд авч, ар гэр, асран хамгаалагч нартай нь уулзаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ