Орон нутгийн замд гурван хүн амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын нутаг, Тахилтын даваа гэх газар энэ сарын 06-ны өдөр том оврын авто машин "Соната 6" маркийн авто машинтай мөргөлдөж, үүний улмаас 45 настай эрэгтэй Т, 28 настай эрэгтэй А нар амь насаа алдсан гэмт хэрэг гарчээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Мөн Төв аймгийн Лүн сумын нутаг хоёрдугаар багт Худгийн ам гэх газар Б, Д нарын унаж явсан пронтер маркийн автомашин эвдэрч, улмаар Зуунмод сумын хоёрдугаар багийн нутагт оршин суух 30 настай эрэгтэй Д гэгч нь осгож амь насаа алдсан хэрэг гарлаа.
Иймд цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж аян замд гарах, түүнчлэн орон нутгийн замд хурдаа тохируулан зорчихыг анхааруулж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ