Оргодлуудад 5-10 жилийн ял нэмж онооно

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас өнгөрсөн есдүгээр сарын 04-нд 22 настай Б.Амарбаясгалан, 23 настай Э.Вантөмөр нар оргосон. Тэд 23 хоногБогд ууланд бүгэж, шөнийн цагаар тэр хавийн айлуудаас хулгай хийж, хоол хүнсээ цуглуулдаг байв. Ингээд Б.Амарбаясгаланг "Бөмбөгөр" худалдааны төвийн орчимд явж байхад нь, харин Э.Вантөмөрийг найз охиныхоо гэрт орогнож байхад нь баривчилсан юм. Ингээд тэдэнд өмнө нь үйлдсэн хэргийн ял дээр нь нэмж 5-10 жилийн хорих ялыг оноохоор төлөвлөсөн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ