А.Батчимэг: Би олон боломжийг орхиж Монголдоо ирсэн

Салбартаа тэргүүлэн шинийг сэдэжяваазалуу манлайлагчдын нэг, хийж бүтээх ирмүүн хүслээр дүүрэн нийгмээ эерэгээр өөрчлөхийг зорьж яваа нэгэн бүсгүйтэй бид ярилцлаа.Түүнийг “Улс төрд шинэ манлайлагч ” зорилтот тв төслийн шилдэг оролцогч Агваандоржийн Батчимэггэдэг. 33 настай, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, “Новасофт” компанид судалгааны алба тэргүүлэн ажилладаг.Гурван хүүхэдтэй,залуу гэр бүлийн эзэгтэй.Нийгмийн хөгжилхүмүүсийн ухамсар,хандлагаас хамаарахбөгөөдүүнийгэерэгээр өөрчилж чадвал хөгжилд хөтөлнө хэмээндэвшүүлж буй шинэ шийдлийнх нь талаар голчлон ярилцлаа.

Та БНСУ-д хэрхэн суралцсан болонМонголдоо эргэнирсэн тухайгаа ярьж өгнө үү?

Би БНСУ-д долоон жил сурч, амьдарсан. Доктрантын шалгалтуудаа амжилттай өгч диплом бичих эрхээ аваад 2011 онд OpenSnS нэртэй Солонгостоомэдээллийн технологиийн салбартнэр нөлөөтэйХХК-дажилд орохоор20 гаран Солонгос залуустай өрсөлдөн тэнцэж байсан. Энэ ажилд ороодхэд, хэдэн олон улсын хуралд байгууллагаа төлөөлөн оролцсон нь надад олон сайхан дурсамж,туршлага болон үлдсэн. Тухайн үед 2015 он хүртэл БНСУ-д ажиллаж, амьдрах виз гэр бүлээрээ авсан байсан. Гэсэн хэдийч “ Би эх орныхоо төлөө сурсан,эх орныхоо төлөө ажиллах нь зүйтэй юм”гэсэнбодолд хөтлөгдөннэг л өдөр шийдээд бүх боломжуудыг орхин Монголдоо 2012оны 12 сард ирж байсан. Хүйтэн жавар,утаа униар гээдбүгд л бараан санагдаж байлаа. Гэхдээ эх орон минь учраас хурдан дасаад эрч хүчээр дүүрэнирээдүйгээ харжэхэлсэн.

Та ер нь нийгэм олон нийтийн ажлын ямар туршлагатай вэ?

БНСУ-д суралцаж байх хугацаандаа Солонгос оюутнуудтай хамтран Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутагдэвсгэрт сайн дурын ажил хийдэг байсан.Тус хороондэмзэг бүлгийн хүүхдүүд, настай хүмүүс олон байдаг. Тэдэнд витамин,хувцас хичээлийн хэрэгслээр туслаж,хичээл, сургалт явуулдаг байсан юм. Энэ ажил маань өргөнхүрээ хамраагүйчбагахан ч гэсэн үр дүнтэй ажил болдог байсан гэж боддог.

Төсөлдчухам яагаад оролцох болсон бэ?

Нэг орой twitter-т “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд “Надад шийдэл байна” нэртэй эсээ бичиж, оролцохурилга ирсэн байсан. Би ер нь энд тэнд явж байхдаа энийг нь ингээд нэг өөрчилчих юмсан гэсэн олон бодол төрдөг.Тэдгээрээснэгийг нь сонгон эсээ болгон бичээд төсөлд явуулсан юм. Ингэждотроо байгаагаа уудлан бичихэд сэтгэл нэг л хөнгөрдөг юм билээ. Тэгээд нэгдүгээр шатанд тэнцсэн байсан. Хоёрдугаар шатанд маш их бэлдсэн.Шөнө нойргүй суун хэд хоног олон юм судлаж,их хүчин чармайлт гаргасны ачаар дараагийн шатанд бас тэнцсэн.

-Таны санал болгосон шийдэл энгийн юм шиг хирнээ өвөрмөц санагдсан?

Миний гаргасан гол санаа болиргэдийн ухамсрын түвшинг өөрчлөхгүйгээрхөгжил ярих ньзөв үү? гэсэн асуултанд хариулт өгөх шийдэл юм. АНУ-д“Advertising council – public service announcements” ашгийн бус байгууллага, БНСУ-д “Korea Broadcast Advertasing Corp”. Японд “AC Japan” нэртэй олон нийтийн төлөөх сурталчилгааны албууд байдаг. Яг ийм албыг Монголд байгуулах нь зүйтэй юм.Энэ алба нь нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг хөндсөн богино хэмжээний сурталчилгаа тогтмол хийж,олон нийтэд цацдаг. Нэг жишээ нь 1998 онд Америктсогтуугаармашин жолоодох явдлын эсрэг сурталчилгааг үр дүнтэй цацсанаар ийм гэмт хэргийн тоо багагүй хувиар бууруулсан байдаг юм билээ. Бид Монголынхоо нийгэмд тулгамдаад байгаа асуудлын шийдлийг харуулсан сурталчилгаа явуулж иргэдийнхээ буруу зуршил, хандлагыг өөрчлөх боломж байна.Өнөөдөр ТВ сувгууд ямар ч хяналтгүй ажилладаг. Танин мэдэхүй, хүний хөгжил, ухамсарт нөлөөлж,хүүхэд залуучуудад мэдлэг түгээхзүйл маш дутмаг байна.Аллага хүчирхийлэл, бэлгийн замбараагүйамьдралбуруу зуршилд хүүхэд, өсвөр үе, залуусыг уруу татсанзүйл ихээр гарч байна.Энэ бүхнийг зохицуулах залруулахын тулд ийм алба байгуулъя,хүүхэд багачууддаахүргэж байгаа мэдээлэлдхяналттавихыг санаачилсан юм.

-Харин яаж?

-Нийгэмд тулгамдсан асуудлуудыг хөндөн нийгмийн сэдэвтэй сурталчилгаа хийнэ. Бусад орнуудад ийм үйл ажиллагааг ТББ-уудбусад эх үүсвэрийн хандив тусламжаар санхүүжүүлэн зохион байгуулдаг. Харин Солонгост Засгийн газар нь дэмжлэг үзүүлдэг. Тэгээд тэд бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, гудамжин дахь самбарыг хүртэл ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг маш том салбар байдаг. “Та хогоо битгий хаяарай”, “Та өнөөдрийг үр дүнтэй өнгөрүүлж байна уу?” гэх мэт энгийн мэссежийг маш идэвхтэй хэлбэрээр хүргэж хүний хандлага,алхмыг өөрчлөхөд нөлөөлж чаддаг. Ийм л аргаар нийгэмд зөв өөрчлөлтийг авчирмаар байна. Цаашаа зөвлөх үйлчилгээ гэх мэтээр өргөжинө. Би Монголчууддаа итгэдэг. Бид нэгдвэл яриад байгаа хөгжлийнхөө төлөө хамтран нэгдэж, ухамсар, хандлагааөөрчилж чадна. Үүнд ганцхан түлхэц болохуйц санаа, цөм бий болгох хэрэгтэй гэжхарж байна.

Таны энэ төслөөс хүлээж байгаа хүлээлт юу вэ?

Энэ төсөл хувь хүн талаас нь бүх оролцогчдоо маш их хөгжүүлж байгаань надад таалагдаж байгаа. Энд оролцож байгаа бүх залуус өөрийн салбар бүртээих зүйлийг бүтээнэ гэсэн хүлээлт надад байна.

Танд төслийн явц ямар санагдаж байна? Сая гэхэд л та гуравдугаар шатныхасалтаас гарч ирлээ.

Төсөл ерөнхийдөө гэнэтийн зүйлээр дүүрэн байгаа нь ихсонирхолтой, хүч сорьж байгаа. Ер нь ийм том хэмжээний төсөл зохион байгуулсан хүмүүстээ маш баярлаж байна. 90 залуусыг нэг дор цуглуулж чиглүүлж байгаа нь маш том хэмжээнийажил юм.

Цаашид өөрийгөө улс төрч гэж харж байна уу, эсвэл нийгмийн хандлагыг өөрчлөгч гэж төсөөлж байна уу?

Улс төрч гэдэг эх орон, иргэдийнхээ сайн сайхны төлөө өөрийгөө зориулан золиослож чаддаххүнийг хэлдэг гэж ойлгодог. Барагтай хүний хийж чадах ажил гэж бодохгүй байна. Гэхдээ би өөрийгөө боловсруулж, хөгжүүлээд хүчээ үзэхэд бэлэн. Харин улс төрд гараад миний нөлөөл бага,үнэхээр нийгэм улс орныхоо хөгжилд сайн үр дүн гаргаж чадахгүй бол өөрийнхөө саналаар огцроод ТББ-аа байгуулан бодитой, үр өгөөжтэй ажил хийнэ. Би амьдралаа эргээд харахад үр хүүхэддээ бахархаад хэлэх хийсэн бүтээсэнзүйлтэй байхыг л хүсдэг.

Ярилцсанд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ