Техник туслалцааны хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ

Бүгд найрамдах Солонгос улсын олон улсынхамтын ажиллагааны байгууллагын суурин төлөөлөгч Чой Хынг Ёл, Бүгд найрамдах Солонгос улсын Хуулийн институтийн Гадаад хамтын ажиллагааны төвийн захирал Канг Жи Шиг тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвдзочиллоо.

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төв,Бүгд найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Хууль зүйн яамны харъяа Хуулийн институт хоорондын техник туслалцааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоорсанамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгээр хамтын ажиллагааны хүрээ, хэлбэрийг тодорхойлохын зэрэгцээ эрх зүйн салбарт сургалт явуулах, танилцах аялал зохиох, чуулган, хуралдаан хийх хэлбэрээр техник, туслалцааны хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл, солилцох, хамтран дүн шинжилгээ хийж, тодорхой сэдвүүдээр хамтарсан судалгаа хийх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ