Жүжигчин Г.Ундармаа эмэгтэй хүний хүслийг илэрхийлнэ

"U Film"-ийн бүтээл, жүжигчин Г.Ундармаагийн найруулсан "Single Ladies" кино нь залуусыг, тэр дундаа ганц бие бүсгүйчүүдийг байлдан дагуулаад зогсохгүй ашиг орологоороо дээгүүрт жагсаад байсан.

Тэгвэл тэд хоёр дахь уран бүтээл болох "Тютю" киногоо бэлэн болгосон төдийгүй ирэх сарын 9-нд нээлтээ хийх аж. Бүжигчний тухай өгүүлэх энэхүү бүтээлд эмэгтэй хүний хүслийг илэрхийлэхийг зорьсон байна.

Киноны найруулагчаар Г.Ундармаа ажилласан бөгөөд гол дүрд Б.Жаргалсайхан, О.Гэрэлсүх, Г.Золбоот, Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тоглосон байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ