“Эрх чөлөөт индэр"-т саатан тухлаарай


Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал урт удаан хугацаанд хөгжлийн амаргүй давааг туулан урагшлахдаа үргэлж нэг зорилгын төлөө эв эеэ хичээх, нэгдэж нийлэх чиглэлд хөгжлийн замаа нэгтгэж зассан түүхтэй бөгөөдэнэ үйл явц Их Монгол улс байгуулагдаж байсан 1206 оныг билэгдэн жил бүрийн 12 сарын 06-ны өдөр тохиодог.Монголчууд Эрх чөлөөний хэмээн тодотгон тэмдэглэх болсон энэ өдөр “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогчид “Эрх чөлөөний индэр” арга хэмжээг EBI судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Манлайлагч залуус багаарааЕБС, их сургууль, Зэвсэгт хүчний 032 дугаар анги болон Хороолол-Зайсан чиглэлийн автобусанд “Эрх чөлөөний индэр” “зассан” юм.
Энхийн манаа буюу эрх чөлөө
“Аюу” багийн залуус Эрх чөлөөний өдрөөр 032 дугаар ангийг сонголоо. Энхийг сахиулагч байлдагч нар дээр эрүүл мэндийн манаанд тангараг өргөн зогсох анагаахын оюутнуудыг дагуулж очсон манлайлагч залуус хүндэт зочноороо “90 саяын” Б.Гансүхийг урьсан байлаа.Б.Гансүх туулж өнгөрүүлсэн амьдралаасаа эрх чөлөөний үнэ цэнийг хэрхэн мэдэрснээ ярьсан нь залуусын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бол цагаан халаадтай эмч бүсгүйчүүд цэргүүдтэй талархлын үгтэй захидал солилцож, эрх чөлөөний сэдэвтэй шүлэг тэрлэн уралдаж шагналд нь хайртай дотны хүндээ мэндчилгээ дэвшүүлэх боломжийг эдэллээ.Түүнчлэн зочид цэрэг эрстэй хамтдаа өдрийн хоол идэж 032 дугаар ангитай бүрэн танилцсан юм.Хөгжилтэй, хөөр баяртай, эрх чөлөөний үнэ цэн болоод эр хүн үүрэг, хариуцлагатай амьдрах утга учрыг ойлгуулсан энэ өдрийн төгсгөлд дайчид “Эрх чөлөө” гэх үгийг жагсаалаараа үзүүлсэн юм.
Эрх чөлөөний олон өнгө

“Ас ас ” багийнхан12 сарын 06-ны эрх чөлөөний өдрийг угтан МУИС-ийн оюутнуудтай хамтран “Эрх чөлөөний олон өнгө ”нэртэйарга хэмжээ зохион байгууллаа.Энэ үеэр залуусхамтран эрх чөлөөний тухай өөрийн бодлоо илэрхийлэн багаар болон хамт олноороо эрх чөлөө,манлайллын тухайярилцсан юм.Оюутнууд эрх чөлөөг үүрэг хариуцлага хэмээн ойлгон хөх тэнгэр, цэвэр агаар, алтан нартайзүйрлэдэгээ ч ярьж байв. Олон ургалч үзлийг эрхчөлөөтэйгөөр уралдуулсан залуусын уулзалтад EBI хүрээлэнгийнбодлого төлөвлөлтхариуцсан дэд захирал Б.Анхбаяр оролцсон. Тэрбээр “Эрх чөлөө бол хүмүүсийн нийгэмд оршдог амьтай зүйл. Эрх чөлөөний тухай хүн бүрийг оролцууланбүтээлчээр хамтран хэлэлцэжбайгааньэрх чөлөөнийхамгийн тод жишээ” хэмээн онцолсон юм.Залуусэрх чөлөөний тухай зөвхөн яриад зогсоогүйдуулж,бүжиглэн эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлэх чөлөөт тоглоом тоглон хүн бүр эрх чөлөөний тухай өөрийн бодлоо илэрхийлэнөнгийн цаасан дээр бичин самбарт нааж эрх чөлөөг бид ямартод томоор, ямар олон өнгөөр илэрхийлж болохыг харууллаа.
Эрх чөлөөний автобусанд суугаарай!

“Улс төрд шинэ манлайлагч”зорилтот тв төслийн Хорьт багийн гишүүд Эрх чөлөөний өдрийгавтобусанд тэмдэглэхээр сонгосон. Учир нь автобус хүмүүст хамгийн ойр, эрх чөлөө шиг эрэлт хэрэгцээтэйхэрэглээ нь болохоориргэдийн үгийг эндээс сонсч, уур амьсгалыг мэдэрч болно хэмээн үзжээ.Энэ өдөр “Эрх чөлөөний автобус”гэх хаягтай автобусХороолол- Зайсан чиглэлд иргэдийг үнэгүй тээвэрлэнэрх чөлөөний тухайхамтдаа ярилцсан юм.Манлайлагч залуусын эхлүүлсэн эрх чөлөөний тухай яриааяны дугараа, төрөлх хотын түүх, ардчиллын тухай дурсамж яриагаар үргэлжилсэн юм.
Эрх чөлөө буюу бидний ирээдүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ