Давсны хэрэглээг бууруулах эрх зүйн орчины талаар хэлэлцлээ

“Давс ихтэй хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг бууруулах эрх зүйн орчин, шийдвэр гаргагчдын оролцоо дэмжлэг” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа боллоо.

Уг хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, ҮХААЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн БХЗГ-ын дарга Ц.Нандинжаргал, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У, ҮХААЯ-ны Хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн А.Амаржаргал, МХЕГ-ын Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хүнсний асуудал хариуцсан референт Д.Энхмаа, ШУТИС-ийн Хүнсний үйлдвэрлэлийн сургуулийн захирал н.Туяацэцэг, НЭМГ-ын НЭМХ-ийн дарга н.Хулан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ө.Ганчимэг, Стандартчилал хэмжил зүйн газрын мэргэжилтэн Б.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэхүү хэлэлцүүлгээр “Чимх давс” туршилтат хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийн зорилт болон түүнийг хэрэгжүүлэх арга зам, Монгол улсад хэрэглэгддэг савласан хүнсний бүтээгдэхүүний шошгонд тавигдах ерөнхий шаардлага зэрэг олон асуудлыг ярилцсан юм.

Хүүхдийн хүнсэнд давсны хэрэглээг бага байлгах, импортын хүнсэнд давсны зөвшөөрөгдөх дээд хэмжээг заах, илүүдэл давсны хэмжээг татварын зохицуулалтаар шийдвэрлэх, нийтийн хоол үйлчилгээг эхлүүлэх шаардлага нөхцлийг заах гэх мэт санал санаачлагууд өнөөдрийн хэлэлцүүлгийн явцад яригдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ