Шинэ технологийн ТҮЦ-ийг иргэд, худалдаа эрхлэгчдэд танилцууллаа

Нийслэлийн гудамж, төв зам дагуу хуучны хийцийн олон янзын ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгүүд ажилладаг. Энэ нь хотын өнгө үзэмжинд тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Асуудлыг цэгцэлж, замбараагүй ТҮЦ-үүдийг буулгах ажлыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Энэ дагуу нийслэлийн Хот төлөвлөлтийн газар, “Киг” компанитай хамтран орчин үеийн технологийн ТҮЦ-ийг нийслэлд байршуулж эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр шинэ технологийн ТҮЦ-ийг иргэд, худалдаа эрхлэгчдэд танилцуулах ёслол боллоо. Шинэ технологийн ТҮЦ нь дотроо шалны халаалттай, био бие засах газраар тоноглогдсоноороо онцлогтой. Мөн гаднаасаа өнгө үзэмж сайтай, нийслэлд өнгө нэмэх аж.
Шинэ технологийн ТҮЦ-ийн хувьд иргэд, худалдаачид эхний ээлжинд 50 хувийг төлж, лизингэд хамрагдах боломжтой юм байна. Харин газар олголтын хувьд тухайн дүүргийн газрын алба болон дүүргийн холбогдох албад хэлэлцэж, шийдвэрлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ