Амиа хорлох гэж байсан иргэнийг аварлаа

Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа цагдаагийн а/а Э.Бямбадэлгэр а/а Г.Батмөнх нар нь.Баянгол дүүргийн 13-р хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 20-р байрны дээвэр дээрээс 1 хүн амиа хорлох гэж байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авч шуурхай шалгаж уг этгээдийг аман хэлэлцээрийн аргаар тайвшруулан эрдэнэт хүний амь насыг нь аварчээ. Алба хаагч нартаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ