"Хонхны дуу"-нд Төрийн шагнал хүртээнэ

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 25 жилийн өмнө буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Залуучуудын соёлын төв ордны өмнө анхны жагсаал цуглаан зохион байгуулж МоАХ байгуулагдсан болохыг зарлан тунхаглаж байсан юм.
Энэ өдөр Ардчилалын салхи сэвэлзүүлэн нэгэн дуу эгшиглэж эхэлсэн нь "Хонхны дуу" юм. 25 жилийн өмнө яг энэ өдөр "Хонх" хамтлаг одоогийн Улаанбаатар чуулгын гадна талбайд Ардчиллын сүлд дуу болох Хонхны дуугаа цуурайтуулж байжээ.
Тэгвэл “Хонхны дуу”-нд төрийн соёрхол хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Энэхүү шагналыг С.Цогтсайхан агсаны өндөр настай ээж нь гардан авах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ