Том оврын автобус явган зорчигч дайрчээ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Жоби-72 төв”-ийн ойролцоо нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байсан том оврын автобусны жолооч нэгэн явган зорчигчийг дайрчээ.

Тодруулбал, Нийтийн тээврийн 35 дугаар шугам буюу Улаанхуаран-Мах импексийн чиглэлд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобусанд дайрагдсан хүн газар дээрээ нас барсан байна. Одоогийн байдлаар цагдаа нар ослын газарт ажиллаж буй бөгөөд ослын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ