Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр А.Мөнхбат сонгогджээ

Дэлхийн залуучуудын Ассемблейн XVI хурал Албани улсын Тирана хотноо болж байна. Уг чуулганы үеэр 2014-2018 онд шинээр ажиллах удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нэр дэвшиж, чуулганы нийт оролцогчдын олонхийн саналаар Азийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Дөрвөн жилд нэг удаа болдог уг чуулганы үеэр сонгогддог удирдах зөвлөл нь ерөнхийлөгч, тивхариуцсан таван дэд ерөнхийлөгчөөс бүрддэг ба тэдгээр нь нарийн бичгийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж хяналт тавьж ажилладаг аж.

Дэлхийн 120 гаруй улсыг эгнээндээ элсүүлсэн томоохон байгууллага юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ