Жонг Юн Хиг харахаар хамгийн их сэтгүүлчид цугларлаа


Жонг Юн Хигийн баримт хэмээн нэрлэгдэж байгаа хэргээрээ олны танил болоод байгаа хүн өнөөдөр олны өмнө гарлаа. Тэрээр өөрийнх нь тухай худал мэдээлэл цацсан Сеге Илбу сонинг шүүхэд өгсөнтэй холбогдуулан анхныхаа мэдүүлгийг өгөхөөр, Сөүл хотын төв цагдаагийн газар ирсэн ба түүнийг сурвалжилахаар маш олон сэтгүүлчид цугларсан байна.
Жонг Юн Хи нь Ерөнхийлөгч Пак Гын ХегИх Хурлын гишүүн байхад түүний туслахаар ажилладаг байсан бөгөөд түүнийг бусад 2 ажилтны хамт, Тагнуулын Ерөнхий газраас чухал бичиг баримт хулгайлан авч гадагш задруулсан хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа ажээ.
Мөн Солонгос улсын Соёл урлаг , биеийн тамирын яамнаас, Жонг Юн Хи нь морин спортоор хичээллэдэг төрсөн охиноо арын хаалгаар шигшээ багт оруулж, өнгөрсөн 09 сард болсон Азийн спортын наадмаас Алтан медаль хүртүүлсэн хэмээн буруушааж, шалгуулахаар өгсөн байгаа ажээ.
Дээрх хэрэг явдлын талаар Ерөнхийлөгч Пак Гын Хе, хэн нэгний бичсэн цуурхалд Солонгос улс бүхлээрээ донсолж байна хэмээн хариулсан бол Жонг Юн Хи ньбичиг баримт хулгайлсан, тараасан зэрэг нь зүгээр л цуу яриа,түймэр мэт тархаж байгаа цуу ярианы эзнийг олох болно хэмээн мэдэгдээд байна.
эх сурвалж: mglradio.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ