Ардын “баатар” болсон О.Магнайгийн олонд таашаагдсан 15 шийдвэр

“Гудамжны жагсагч” гэх тодотголтой О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаад хоёр жил болжээ. Цагаан хоолой барьж олонд танигдсан түүнийг агентлагийн дарга болно гэхэд хүмүүс янз бүрээр хүлээжбайсан.Нэг хэсэг нь характерд нь тохирсон томилгоо гэж байхад нөгөө хэсэг нь “самрах” нь гэлцсэн.Харин тэрээр Монгол Улсад аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах үүрэгтэй ШӨХТГ-ыг хэрхэн тэргүүлж буйг гагцхүү ард түмэн л оновчтой дүгнэж чадна. Ингээд О.Магнайд өгсөн “кок” үнэлгээнүүдийг “Коммент” буланонцолж байна.
- Арилжааны банкууд зээл олгохдоо авдаг шимтгэл хураамжийг нэг үйлчилгээнд давхардуулан авч иргэд, аж ахуй эрхлэгчдийг хохироож байсныг ШӨХТГ илрүүлж нэр бүхий арилжааны банкуудад зөрчлөө арилгах үүрэг даалгаварыг өгсөн. Үүнд банкнаас зээл хүсэгчид таатай хандсан.
- Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасанкВт цаг тутамд таван төгрөг нэмэх тухай шийдвэрийн тогтоолыг ШӨХТГ хүчингүй болгосон нь иргэдэд таалагдсан бас нэг шийдвэр байлаа.
- Монгол Улсын Сангийн сайдаас төрийн өмчит их дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эс үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн нь Өрсөлдөөний тухай хуулийн олон заалтуудыг зөрчсөн явдал гэж ШӨХТГ үзэж Сангийн сайд Ч.Улаанд торгуулийн шийтгэвэр ногдуулсан.Ийнхүү О.Магнайгийн өмнө төрийн өндөр албан тушаалтан ч тэгш эрхтэйгээр зогсов.
- “Монос Улаанбаатар” ХХК-ийн харьяа эмийн сангуудад хяналт хийжшаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын зөрчил ихээр илэрснийг арилгуулах ажлыг хийсэн. Энэ нь монголчуудын эрүүл мэндэд тустай шийдвэр байсан юм.
- Иргэдэд хугацаа нь дууссан, шинжилгээний бичиггүй, чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зарж байсан үйлдлийг таслан зогсоож тэдгээр бүтээгдэхүүнийг хурааж устгалд оруулсан. Хүнсний аюулгүй байдлыг ийнхүү хангаж ажилласнаараа О.Магнай иргэдээс чамгүй оноо цуглуулсан.
- Тендерийн сонгон шалгаруулалтанд аль болох олон өрсөлдөгчийг оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг багасгах, Барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй гэж заасан зөрчлийг арилгуулах зэрэг арга хэмжээг авсан. Энэ нь тендерт оролцогчдын сэтгэлд хүрч чадсан шийдвэр байв.
- Монгол Улсын их сургуулийн шилжилтийн төлбөр авч буй үйл ажиллагаанд шалгалт хийж тус сургуулийн захирал А.Галбаярыг оюутан шилжүүлэн суралцуулахдаа сургалтын төлбөрөөс гадна үндэслэлгүйгээр шилжилтийн төлбөр авсан, оюутнуудад ялгавартай нөхцөл тавьж хохироосон болохыг тогтоож албан шаардлага хүргүүлж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, оюутануудын хохирлыг барагдуулахыг шаардсан. Энэ нь бусад их дээд сургуулиудын хувьд ч сургамж болсон юм.
- “Магнай трейд”, Жаст ойл” ХХК-иуд автобензин, дизелийн түлшний жижиглэн худалдаалах үнийг төрөл тус бүр дээр нь 50 төгрөгөөр нэгэн зэрэг нэмэгдүүлсэн болохыг тогтоож нийт 3,3 тэрбум төгрөгөөр торгох арга хэмжээг авсан. Тус газрын энэхүү шийдвэрийг дээрх компаниуд эс зөвшөөрч шүүхэд гомдлоо гаргаад байсан ч эцэстээ Жаст ойл ХХК 941 932 927 төгрөгийн торгууль төлөх ёстой нь батлагдсан. Шатахууны үнэ нь бусад бүх зүйлийнхээ үнэ ханшинд шууд нөлөөлдөг манай улсын хувьд энэ нь сайхан мэдээ.
- Барилгын ажил үйлчилгээ эрхлэгч компаниудын худалдан борлуулсан орон сууцны талбай нь гэрээнд тусгасан хэмжээндээ хүрэхгүй зөрчил 50 гаруй компанид илэрснийг арилгуулахаар ажиллаж байгаа. Мөн зарим компаниудад мөнгөн торгуул ноогдуулж иргэдийг хохиролгүй болгох арга хэмжээг авсан. Дээрх үйл явдал нь нэг талаараа шинээр байр худалдан авагчдад сэрэмжлүүлэг болсон.
- “Аса консалтинг” ХХК-ийн “Аса цирк” ийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зарим заалтуудыгзөрчсөн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон байна. “Аса консалтинг” ХХК-ийн захиралД.Дагвадорж О.Магнайтай шүүхдэлцсэн энэ хэрэг тэгсгээд намжсан. О.Магнайгийн шаардлага төдийлөн үр дүнд хүрээгүй ч урлагт хайртай хүмүүс түүнд таатай хандаж байсан.
- ШӨХТГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудад нийтийн үйлчилгээний газруудын бие засах өрөөг үнэ төлбөргүй болгох шаардлага тавьсаны дагуу зарим томоохон байгууллагууд бие засах өрөөгөө төлбөргүй болгосон. Энэ нь мөн л иргэдийн эрх ашгийн төлөө.
- Иргэдээс ирсэн гомдолын дагуу ШӨХТГ TV-5 телевиз болон Юнивишнийнхэнтэй уулзаж ганцхан сувгаар нэвтрүүлэх байсан өвлийн олимпын наадмыг Юнивишний 49-р суваг, Сансар HD кабелийн телевизүүдээр үзүүлсэн.Үүгээрээ спорт сонирхогчдоос өндөр үнэлэлт авсан.
- Сар шинийн хямдрал, урамшуулалтай худалдаа зохион байгуулж байгааөндөр хувьтай хямдрал зарласан худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж улмаар “Улаанбаатар” их дэлгүүр, “МAX MALL” худалдааны төвүүдийн хямдрал зар сурталчилгаанд зарласан хувьдаа хүрээгүй байсныг нь илрүүлэн зөрчлийг арилгуулсан. Эндээс том дэлгүүрүүдийн хямдрал худлаа гэдгийг иргэд мэддэг болсон.
- “Мобиком корпорци” ХХК-ийг худал зөрүүтэй мэдээлж, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн үйлдэлд нь 10 сая, тус компанийн захирал Дэвид Холлидэйг улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй учраас 960,000 төгрөгөөр торгосон.
- “НИК” ХХК- ийн зарим станцууд нь АИ92 авто бензин болон дизелийн түлш дууссан, нийлүүлэлт хуваарийн дагуу ирээгүй гэх шалтгаанаар борлуулалтыг хязгаарлалттайгаар олгож байсан. Гэвч тухайн үед нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс ШӨХТГ-аасНИК ХХК-ийг зөрчлөө арилгахыг шаардаж, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу 4,9 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулсан. Харин “НИК” ХХК уг шийтгэврийг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр ШӨХТГ-ын шийдвэрийг зөв гэж үзсэн юм.
А.Алтаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ