Шарил зоджээ
Хятадад фэншүйгийн мастер нас барсан хүний шарилыг ухаж гаргаад цогцсыг нь зодсон хэрэг гарчээ. Учир нь орон зайн шинжээч эр байгалийн хуулийн дагуу талийгаачаа заасан газар нь нутаглуулахгүй байхыг гэр бүлийнхэнд нь зөвлөсөн байна. Гэвч Сычуань мужийн тосгоны гэр бүл эцгийнхээ нутаглуулах газрыг түрээслээд авчихсан байсан тул мэргэжилтний үгийг сонсолгүй, өөрсдийнхөөрөө оршуулжээ. Гэтэл Фэн овогт мастер үүнд уурсаж, буруу газар талийгаачаа оршуулбал ирээдүйд ургац муу авна гэж айлгасан байна. Үүгээр ч зогсохгүй талийгаачийн цогцсыг шарилаас нь гарган ирж зоджээ. Нутгийн хуульчид өдгөө талийгаачийг зодсон нь гэмт хэрэг мөн үү гэсэн хэцүү асуудалтай тулгараад байна. Нэг талаас үзэхэд нас барсан хүн өвдөлт мэдрэхгүй. Гэхдээ талийгаачийн төрөл төрөгсөд фэншүйгийн мастерыг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, хатуу шийтгэхийг шаарджээ.
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ