Хөөндий шувуу шиг даарахгүй өвөлжицгөөее

Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч бид хахир өвлийн тэсгим хүйтэнтэй золголоо. Манай улсын хүйтний оргил үе бол 12, 1 сар. Бид энэ удаа идэр есийн жавар хүйтнийг даарахгүй, жиндэхгүй давах боломжийн тухайөгүүлж байна. Turdus буюу Хөөндий гэх бор шувууны төрлийн нэгэн зүйл бий. Монголд 13 зүйл нь ажиглагдаад буй 17 см урттай, хад асга, мод бараадан амьдарч шавьжаар хооллох энэ “хөөрхөн амьтан” уг нь нүүдлийн шувуу. Гэвч тэр манай орны хүйтнийг эс анзааран Монголд өвөлжчихдөг гайхалтай амьтан.
Тэр тусмаа нийслэл орчим хүйтний хамгийн өндөр темпаратур заадаг Сонгино орчим амьдарч буйг нь шувуу ажиглагчид цохон тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр байгалийн эрс тэс уур амьсгал, цочир хүйтэнг ажрахгүй давах чадвар, дасал Хөөндийд цогцолжээ.
Тэгвэл өвөл даардаггүй, өлчир чийрэг эл жигүүртний нэрээр овоглосон “Хөөндий” монгол брэнд ч өөрийн том онцлогтой. Нүүдэлчин Монголчуудын нүнжигтэй хэрэглээг уламжлан орчин цагийн технологи, хэв загвартай нийцүүлэн бүтээсэн Хөөндий брэндийн адуу, үхрийн ширэн гутал нэхий дотортой, улнаасаа жиндэхгүй. Учир нь ул нь таван давхар тодруулбал давхар эсгий, хөх шир, орос резин, эсгий улавчаас бүрдэх бөгөөд том хүнийх 350 мянган төгрөг, хүүхдийнх 80-150 мянган төгрөгийн үнэтэй. Ухаан саруул, хараа мэргэн, бодол уран бидний өвөг дээдэс таван хошуу малынхаа түүхий эд, байгалийн баялагаараа олон зуун жил үй түмэн хэрэглээгээ хангаж эрүүл энх тунх амьдарч ирсэн бахархантүүхтэй.
Эрхэм нандин, баялаг энэ уламжлалыг үйлс бүтээлээрээ харуулж яваа “Хөөндий” монгол брэндийг бүтээгчид саад бэрхшээл, тотгор бүхнийг даван туулж өнөөдрийн энэ өдөртэй золгоод байна. Эдний чадварлаг дизайнерууд нь өдгөөмонгол гэх тодотголтой үнэт бүтээгдэхүүнээ дэлхийд таниулахаар ажиллаж яваа.
“Хөөндий” брэндийн төрөл бүрийн арьсан цүнх,нас насынханд улирал бүрт тохируулан урласан гуталбусад нэрийн бүтээгдхүүний хамгийн том онцлог нь монгол уламжлалт хэрэглээ цаашилбал чанар чансаа, эрүүл аюулгүй байдлын баталгаа юм.
Хаан зоригт эрс, хацар гоо хатад, бахархам түүхийн минь дээдлэм эздийн эрүүл энх саруул тунх амьдарч ирсний нууц нь нэхий дээл, ширэн гутал, арьсан малгай гэх мэт дэлхийн өөр хаа ч байхгүй амьд, оргиналь хэрэглээнд оршино. Тэгвэл өдгөө бидэнд яг л тийм оргиналь хэрэглээг бий болгож өгсөн нь “Хөөндий” брэнд. Тэр тусмаа үхэр, адууны арьсаар хийсэн, хонины нэхий дотор, таван давхар ултай өвлийн нас насныханд зориулсан гутал. Хөөндий шувуу шиг даарахгүй өвөлжицгөөе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ