Чихэртэй сэрэмжлүүлэг

Мэдээллийн хэрэгслийн чөлөөт, ил тод байдлыг далимдуулан зарим нэг хувь хүн, байгууллага тухайн нэг бараа, бүтээгдэхүүнд чиглэсэн, хэрэглэгчдийг илт төөрөгдүүлсэн хар ПиАр, гутаан доромжилсон мэдээ, мэдээллүүдийг удаа дараа цацах боллоо.
Үүний нэг тод жишээ нь бидний аав, ээжийн үеэс танил болсон, амтархан идэх дуртай, ОХУ-ын дэлхийн 60 гаруй улс, оронд патентлагдсан, Монгол Улсын Оюуны өмчийн газарт албан бүртгэлтэй “Баавгайт”, “Улаан малгайт” зэрэг чихрүүдийг өттэй болжээ гэх мэдээлэл нь зохих хууль хяналт, эрүүл ахуйн байгууллагуудын шалгалтаар нотлогдоогүй, мэдээллийн эх үүсвэрийг тараагч нь хаяг, мэдээллээ устгаж зугтсан зэрэг байдлаас харахад шударга өрсөлдөөний зарчим мэддэггүй, бизнесийн ёсзүйгүй, олон улсын ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн, ор үндэсгүй, батлагдаагүй, гүтгэлгийн чанартай мэдээллээс үүсэх хор хохирол, хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй, хэн нэгэн хувь хүн, байгууллагын захиалгаар үйлдэж буй санаатай үйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой байна.
Энэ хүмүүс дээрхи бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулж ирэн борлуулдаг байгууллагын болон бараа, бүтээгдэхүүний нэр төр, эдийн засгийн хор хохирлыг хуулийн өмнө бүрэн хүлээх болно. Иймд энэ бараа, бүтээгдэхүүнийг худалдан авагч, хэрэглэгчид анхаарал, болгоомжтой байж, гагцхүү албан ёсны импортлогч, нийлүүлэгчдээс худалдан авахыг сануулж байна. Хэрэглэгч та бүхэн сонголтоо зөв хийж, чанартай, баталгаатай бараа, бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаас нь худалдаж авахыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ