Ө.Манжил: СХД-ийн бүртгэгч нар Хотын соёл аянд нэгдлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хотын соёл аянг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч залуус ажлынхаа гарааг эхлүүлжээ. Энэ талаар тус хэлтсийн Улсын бүртгэгч Ө.Манжилаас тодрууллаа.

-Аяныхаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Аяны хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014.12.10 - 2014.12.24-нийг хүртэлх хугацаанд “ХОТЫН СОЁЛД-ХОТОЛ ОЛНООРОО” арга хэмжээ зохион байгуулж оролцож байна.

-Арга хэмжээний хүрээнд ямар газруудтай хамтран оролцож байна?

-Арга хэмжээний хүрээнд цагдаагийн хэлтсүүдтэй хамтран эрүүлжүүлэгдсэн хүмүүст яриа, уулзалт зохион байгуулах, замын хөдөлгөөний дүрэм, зогсоолд машин байрлуулах журам зөрчсөн жолооч нарын тээврийн хэрэгслийн жолооч талын цонхонд санамж бичиг наах, ерөнхий боловсролын сургууль дээр хотын соёл сэдвээр сурагчдад яриа, сургалт, хотын соёл сэдвээр тэмцээн зохион байгуулах, дүүргийн ЗДТГ-н байранд иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, өрөөний зохион байгуулалтыг харуулсан самбар хийж байрлуулах, нийтийн тээврийн Цахилгаан тээвэр компани дээр сургалт зохион байгуулах, автобусны шилэнд цантдаггүй шил наах гэх мэт нийт 20 орчим ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.

-Нийслэлийг цэвэр цэмцгэр байлгах талаас ямар ажил зохион байгуулж байна?

-Бид энэ ажлынхаа гарааг Нийслэл хотынхоо зам, гудамж талбайг цэвэр цэмцгэр байлгахын тулд өглөө үүрээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ТҮК-н ажилчид, Замын хөдөлгөөнийг зохицуулж ажилладагцагдаа зохицуулагч нарт, Нийслэлийн утааг бууруулахад хувь нэмрээ бага ч болов оруулж байдаг Хийн түлш борлуулдаг компанийн борлуулалтын ажилчид, зогсоолын харуул, нийтийн тээврийн жолооч, тээвэр зохицуулагч гээд хүйтнийг үл ажран ажил үүргээ гүйцэтгэж эх хотынхоо хөгжил, соёлд өөрсдийн хувь нэмрээ оруулж байдаг хүмүүст ажлын байран дээр нь халуун аарц өгч, урам, сэтгэлийн дэм хайрлаж эхлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ