Хөл хорио тогтоожээ

Хөдөө орон нутгийн зарим сумдад галзуу өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт болон Өвөрхангай аймгийн Тарагт сумдад 14 хоногийн хугацаатай хорио тогтоосон байна.
Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн Хар дэл гэдэг газарт энэ сарын 8-ны өдөр шалтгаангүйгээр хоёр тэмээ үхсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн очиж, дээж авч мал эмнэлгийн лабориторид шинжлүүлэхэд галзуу өвчнөөр үхсэн нь тогтоогдсон байна.
Харин Өвөрхангай аймгийн Тарагт суманд энэ сарын 4-ны өдөр галзуу өвчнөөр нохой өвчилж улмаар үхжээ. Тиймээс дээрх газруудад 14 хоногоор хорио тогтоогоод байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ