Цалингийн нэмэгдлээ өгөхийг шаардлаа

Эрүүл мэндийн төвийн ҮЭХ, эмч ажилтнуудын төлөөлөл Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд мэдээлэл хийлээ.
Тэд өнгөрсөн есдүгээр сараас нэмэгдэх ёстой 10 хувийн цалингийн нэмэгдлийг төсөв хүрэлцээгүй гэх шалтгаанаар өгөөгүй байгааг эсэргүүцэж байгаа гэнэ. Мөн эмч нар дур мэдэн цалингаас суутгал авдаг, улирлын урамшууллын цалин өгдөггүй зэрэг асуудлуудыг хэлж байсан юм.
Түүнчлэн энэ сарын 17-ны дотор дээрх асуудлыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн арга хэмжээг зохион байгуулна гэдгээ мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ