Ц.Алдармаа батлан даалтад гарчээ

Бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонссон “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарчээ. Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонссон ч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хэлэлцэж, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэрээр хоёр сарын хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад гарч байна.
Тэрээр өнөөдөр өөрийн фэйсбүүкдээ “Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг..” хэмээн бичиж үлдээжээ.

Хэргийг сануулбал, “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь Эрдэнэт хотод тоглолтоор явж байхдаа хоорондоо маргалдаж, улмаар бие биерүүгээ халуун ус цацаж гэмтээсэн байдаг.
Б.Отгонтуяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ