Олон улсын уралдаанд монгол охин түрүүлжээ

“Гармын тухай хэн сайн мэдэх вэ, аюулгүй байдлын талаар хэн сайн зурах вэ” сэдэвт гар зургийн хүүхдийн олон улсын уралдаанд Б.Ууганжаргал гэдэг монгол охин түрүүлжээ.

Тэрээр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн гуравдугаар ангид сурдаг аж. Охины сургууль захын хороололд байрладаг учир төмөр замын гармаар байнга гардаг гэнэ.

Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор сургуульд нь “KOICA” төсөл хэрэгжиж, солонгос багш зургийн хичээл ордог нь авьяасыг нь хөгжүүлж, уралдаан тэмцээнд оролцоход нь хөхүүлэн дэмждэг ажээ.

Уралдаанд Канад, Польш, Англи, Португал, Энэтхэг, Бельги зэрэг орны 600 гаруй хүүхэд оролцсон бөгөөд ийн монгол хүүхэд түрүүлж, бахархмаар амжилт гаргажээ.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ