Хүмүүжигчид бичиг үсэг сурах боломжтой болжээ

Улсын хэмжээнд ял эдэлж буй хоригдогсдын 1800 орчим нь буюу 28.5 хувь нь бага боловсролтой бөгөөд бичиг үсэг огт мэдэхгүй хүмүүс ч байдаг гэнэ. Тиймээс албан бус боловсролын “Гэгээрэл” төв, зарим дунд сургуулиудтай хамтран бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд хоригдож буй бичиг үсэггүй хүмүүсийг хамруулж эхэлжээ.
Энэ онд хоригдож 232 хүнийг сургаж, ар гэртээ захидал бичих, өөрийн хүссэн мэдээллээ ном, сониноос унших, цаашид сурч боловсрох боломж олгосон байна.
Мөн хүүхдийн хорих анги дахь бүрэн дунд сургууль нь ял эдэлж буй насанд хүрээгүй хүүхдүүдийг ерөнхий боловсрол олгох сургалтадхамруулдаг аж. 2013 онд дөрвөнхүүхэд 9 дүгээр анги, гурванхүүхэд 11 дүгээр анги төгссөн бол энэ онд 9, 11 дүгээр ангид тус бүр зургаан хүүхэд төгсөж, суурь боловсролын болон бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ