Шударга шүүгчиддээ баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Шударга шүүхтэй ардчилсан нийгэм байгуулж, нийгмээ, төр засгаа эрүүлжүүлж, Том төрөөс Ухаалаг төр лүү” хэмээн уриалан эхлүүлсэн олон ажлуудын үр дүнд шүүх засаглал шинэчлэгдэн,хэнийг ч ялгалгүй шударгаар үйлчилж, шүүхийн шинэчлэлээр Захиргааны хэргийн дээд шүүх болон бусад бүх шатны шүүхүүд бүрэн шинэчлэгдэж,шударга ёс тогтон, ард иргэдийн эрх ашгийг дээдэлдэг болжээ.
Шударга шүүх тогтож, энгийн иргэдийн хохирсон эрх ашгийг сэргээхийн төлөө анхаарал тавин, бидний олон жил хөөцөлдсөн, удаашраад байсан асуудлыг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэсэн явдалд иргэд бидний зүгээс гүн талархал илэрхийлж байна.
Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 688 өрхийн 3000 гаруй оршин суугчид бид 2011 оноос хойш өдий хүртэл 2-3 жилийн турш хэн нэгэн мөнгөтэй компанийн буруугаас болж эд хөрөнгө, сэтгэл санаа, тайван амьдрах эрх ашгаараа хохирон, удаа дараа шударга бус шүүхийн шийдвэрт ялагдан, сэтгэл санааны хүнд дарамтанд ороод байсан билээ. Харин шүүхийн шинэчлэлийн ачаар худал хуурмаг байдал үгүй болж асуудлаа шударгаар шийдүүлэн, одоо өөрсдийн орон байранд сэтгэл тайван амьдрах боломжтой болсондоо Голден Парк хотхоны 3000 гаруй оршин суугчид бид маш их баяртай байна.Шат шатны шүүхүүд дээр хохирсон бидний эрх ашиг сэргээгдэж, үнэн зөв шийдвэр гарч , энгийн иргэдийг хохироож байсан бусармаг явдлыг зогсоож, шударга шүүх үнэн зөвөөр асуудлыг шийдсэн нь яах аргагүй манай улсад явагдаж байгаа шүүхийн шинэчлэлийн үр нөлөө юм.
Шүүхийн тогтолцоог шинэчлэн сайжруулах, шударга шүүхийг тогтоох их үйл хэргийг өрнүүлж байгааЗахиргааны хэргийн дээд шүүхийн шүүгчид болон энэхүү шударга засаглалыг бүтээх ажилд гар бие оролцож байгаа шударга шүүгчиддээ иргэд бидний зүгээс гүн талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Голден парк хотхоны оршин суугчид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ