Амралтын өдрүүдээр бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа

Шинэ жилийн баярыг угтаж Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын хүрээнд дүүргийн Засаг даргын 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн А/529 дугаар захирамж гарган дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Хөдөлмөрийн хэлтсээс ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах хөтөлбөрийн хүрээнд орон сууцны хороодод 8, гэр хороодод тус бүр 15, нийт 234 иргэнийг ажиллуулж 5,346,900 төгрөгийн урамшууллыг олгожээ. Мөн цэвэрлэгээ хийсэн 234 иргэнийг бээлий, шуудайгаар хангаж эзэнгүй нийтийн эзэмшлийн гудамж талбай, далан, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлүүллээ.

Орон сууцны хороодоос цэвэрлэгээний ажилд 1, 2, 3, 7, 9, 10 дугаар хороод зохион байгуулалт сайтай оролцож аж ахуйн нэгж байгууллагуудаа хамруулан ажилласан. 4, 6, 8 дугаар хороодод аж ахуйн нэгж, байгуулагуудаас гаднах орчноо цэвэрлэж байгаа аж ахуйн нэгж байхгүй зохион байгуулалт хангалтгүй байсан байна.

Цэвэрлэгээнд 905 аж аухйн нэгж байгууллага, 4000 гаруй хүн оролцсон мэдээг хороодоос нэгтгээд байна. Гэр хороод аж ахуйн нэгж байгууллагууд, болон ажилгүй 15 иргэнийг хамруулан цэвэрлэгээг хангалттай зохион байгуулж гарсан хог хаягдлыг тээвэрлүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ