2014 онд 400 гаруй ээж ихэрлэжээ

2014 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар Монгол улсад 74767 эх амаржиж 75213 хүүхэд төржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.4 хувиар өсчээ.

Тоогоор бол өмнөх оны мөн үеийнхээс 1768 хүүхэд илүү төрсөн гэсэн үг юм. Мөн төрсөн эхийн тооноос төрсөн хүүхдийн тоо 446-аар илүү байгаа нь мөн хэмжээний ихэр хүүхэд мэндэлсэн байна. Энэ дунд хоёр ихрээс эхлээд гурван ихэр ч хэд хэд байгаа аж.

Өнгөрсөн 2013 оны сүүлээр буюу одоогоос яг нэг жилийн өмнө Монгол улсын анхны дөрвөн ихэр хүүхэд төрж байсан билээ. Төрөлт нэмэгдэх болсон нь нэг талаар ихэр хүүхдүүдтэй нөгөө талаар Монгол улсын гурван сая дахь иргэн энэ оны эцсээр төрнө гэж жилийн өмнөөс тааварласантай холбоотой гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ