Жолоодох эрхийн зурагтай лавлагааг үнэ төлбөргүй авч болно

ЦЕГ-ын Лицензийн төвийн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг нь жолоодох эрхийн зурагтай лавлагаа юм.
Жолоодох эрхийн зурагтай лавлагааны хувьд гадаадын аль нэг улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд тухайн орны жолооны үнэмлэх авах хүсэлтийг гаргахад зурагтай лавлагаа хүсдэг байна.
Энэ тохиолдолд тухайн жолооч зурагтай лавлагааг авна. Гэхдээ тухайн лавлагааг хүссэн, авч ирэхийг шаардсан албан бичиг нь байх шаардлагатай юм.
-Зурагтай лавлагаа авахад:
- Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн биржийн албан бичиг,
- Гадаад улсад сурч, амьдарч байгаа тохиолдолд тухайн улсын түр оршин суух бичиг баримтын хуулбар,
- Иргэний үнэмлэх,
- Жолооны үнэмлэхийн хамт бүрдүүлж лавлагаа авна.
Мөн Иргэд шинээр ажилд ороход тухайн байгууллага жолоодох эрхийн лавлагаа хүссэн бол ЦЕГ-ын Лицензийн төвөөс авч болох ажээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ