Өнөөдөр “Зулын 25” тохиож байна

Өнөөдөр билгийн тооллоор өвлийн эхэн сарын 25 буюу Богд Зонхо­вын их дүйцсэн өдөр тохиож байна. Монголчууд энэ өдрийг "Зулын 25" хэмээн тэмдэглэж заншсан билээ.

Энэ өдөр сүсэгтэн олон түмэн мацаг барьж (цагаан хоол идэх) зул өргөж, арван хар нүглийг тэвчин бие, хэл, сэтгэлээ ариусган буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни түм болж арвиждаг учиртай юм. Энэ өдөр их буян хураах ёстой юм.

Монголчууд зул өргөхдөө энэ ба хойтын буян, өөд бологсдын буянд зориу­лахын зэрэгцээ мал муулах­даа хүртэл сайн төрөл олохыг ерөөж зул өргөдөг заншил бий.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ