Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн


2014 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийнхойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар17-22 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 10-15 хэм, говийн бүс нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ