НИТХ-ын төлөөлөгчид урамшууллаа хасуулсангүй

НИТХ-ын 45 төлөөлөгч улирал тутамдаа тус бүр 10 сая төгрөгийн урамшуулал хүртдэг. Эдийн засаг хямралтай, улс орны төсөв санхүү хомс болсон үед энэхүү урамшууллыг хэмнэж болох юм гэсэн зарчмыг баримталж, нийслэлийн 2015 оны төсөвт НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг хасч оруулсан аж. Гэвч төлөөлөгчид үүнийг зөвшөөрөөгүй байна.
Тэдэнд зориулж буй мөнгө хувь хүнд нь бус сонгогдсон тойрогт нь зориулагддаг гэдгийг хотын орлогч Н.Батаа тайлбарласан ч үүнд нь итгэх хүн гарсангүй. Учир нь НИТХ-ын төлөөлөгч өөрийн мөнгөөрөө ийм, тийм ажил хийлээ гэсэн мэдээлэл өнөөг хүртэл цацагдаагүй юм. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид энэхүү урамшууллаас татгалзах байсан юм гэсэн байр суурийг сэтгүүлчид илэрхийлж байлаа.
Ирэх онд НИТХ-ын төлөөлөгчид нийтдээ 2,7 тэрбум төгрөгийн урамшуулал авна. Ингэхдээ хуучнаараа улирал тутамд авч байхаар төсөвт суулгасан байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ