Түр хамгаалах байранд 13 эх, хүүхдүүд байрлаж байна

Өнөөгийн нийгмийн нэг сэтгэл түгшээсэн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл.
Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ асуудлыг шийдвэрлэх алхам хийж хэлтэс байгуулан, түр хамгаалах байртай болж хохирогч иргэдийг түр байрлуулдаг болоод жил гаруй хугацаа болж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд хохирсон иргэдийг түр хамгаалах тус байранд одоогийн байдлаар 13 эх, хүүхдүүд байрлаж байгаа юм. Энд өдөрт дунджаар 80 гаруй дуудлага мэдээлэл хүлээн авч ажилладаг аж.
Хүйтний эрч чангарсан энэ үеэр ахдаа, нөхөртөө хөөгдсөн, олон удаа зодуулсан, хойт аав ээждээ зодуулж байнгын дарамтнаас нь дайжсан гээд янз бүрийн зовлон шалтгаантай хүмүүс хот хөдөөгөөс ирж байрлаж байгаа юм байна. Энд голдуу бага насны хүүхдүүд ээжтэйгээ хамт ирдэг гэнэ.
Тэдэнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид, сэтгэл зүйчид туслаж дэмжин зөвлөгөө өгч ажилладаг байна.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ