Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спорт заалтай болжээ

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын заал байдаггүй. Тэгвэл Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, чийрэгжих боломжтой тусгай биеийн тамирын заалыг өчигдөр хүлээлгэн өгчээ.
Аймгийн засаг даргын тамгын газрын заалыг засаж хөгжлийн бэрхшээлтэй иргэд тамгын газрын ажилтнуудын бэлтгэлийн заал болгож байгаа юм. Энэхүү заалыг засварлах ажлыг "Богатырь" ХХК хариуцан ажилласан бөгөөд 96 сая төгрөгийг их засварын ажилд зарцуулсан байна.
Тус зааланд зөвхөн спортын арга хэмжээг зохион байгуулахаас гадна чийрэгжүүлэх тусгай тоног төхөөрөмжүүдийг суурилуулж өгсөн аж.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ