"Оюутны Эрүүл мэндийн төв"-ийн нээлт өнөөдөр болно

“Оюутны Өргөө” цогцолбор 2013 оны 12 сарын 18-ны өдөр албан ёсоор нээгдэж оюутнуудаа хүлээж авсан билээ.

Тус цогцолборт оюутан хөгжлийн төв, номын сан, эрүүл мэндийн төв, интернет кафе, фитнес төв зэрэг оюутанд хэрэгцээтэй бүх зүйлийг нэг дор төвлөрүүлж өгсөн юм.

Уг цогцолборт байгуулагдаж буй "Оюутны Эрүүл мэндийн төв"-ийн нээлт өнөөдөр 13 цагт болох гэж байна. Тус төвийг ДЭМБ, Монголын Оюутны Холбоо, АШУҮИС хамтран байгуулж байгаа бөгөөд сургууль харгалзахгүйгээр бүх оюутныг үнэ төлбөргүй үзэж, эмчилгээ хийх юм байна.

У.Жимсээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ