Нострадамусын зөгнөл-2015 он

“Мишель Нострадамусын зөгнөл" хэмээх номонд дэлхийн түүхийн олон үйл явдлыг урьдчилан харж зөгнөн бичсэн байдаг. Тэгвэл ирэх жил буюу 2015 оныг хэрхэн зөгнөснийг харъя.
“Шинэ хөдөлгүүр” бүтээсний дараа дэлхий “Вавилоны цамхагийн үе” шиг байдалд эргэн орно. Энэ нь компьютер бий болсноор үндэстэн хоорондын ялгаа арилна гэсэн утгыг агуулж байж болох юм.

1000 жил дуусахаас өмнө там дүүрч, үхэгсэд амилж булшнаасаа гарч ирнэ. Энэ зөгнөл нь "Иоанн Богословын бошиглол"-д өгүүлсэнтэй тохирч байгаа юм.

Баячууд нэг бус удаа мөхөж эд баялаг нь үгүй болно.

МЭӨ 79 он, МЭ 1631 онд болсон дэлбэрэлтүүдээс илүү хүчтэй гамшиг болно. Дэлбэрэлт өдөр болбол эргэн тойрон хав харанхуй болох юм. Энэ гамшигт 6000-16 000 хүн амь насаа алдана гэжээ. Везувий галт уул Европ тивд өнөөг хүртэл идэвхтэй байгаа цорын ганц галт уул юм. Энэ уулын дэлбэрэлт 2015 оны эцэс, 2016 оны эхээр болно гэж эрдэмтэд таамаглаж байгаа.

Анагаах ухааны ололт амжилтын үрээр дундаж наслалт 200 хүрэх боломжтой болно. 80 настангууд 50 настай юм шиг харагдана.

Хаад ойг авч дуусах үед тэнгэр урваж, газар шатах болно. Үүгээр эрхтэн дархтнуудын гараар байгаль, эх дэлхий сүйднэ гэснийг хэлсэн байж болох юм. Ой мод сүйтэж, озон цоорч байгааг бид бүгд мэдэж байгаа.

Хүмүүс хаанд татвар төлөхөөс татгалзах болно. Энэ нь ард иргэд бослого гаргаснаар татвар төлөх явдалд цэг тавигдаж магад.

Хүн болгон дураараа хүүхэдтэй болдог цаг 2013 оны үед дуусна. Үүгээр дэлхийн хүн амын хэт өсөлтийг зогсоох аргыг хэлсэн байж болно.

Нарны энергийг хүлээн аваад Дэлхий рүү илгээдэг хиймэл дагуулыг дүрслэн бичсэн байдаг.

Аврал дорно зүгээс ирнэ. Зөвхөн гарын хөдөлгөөнөөр суулгах өвчнөөс эхлээд хавдар хүртэл бүх төрлийн өвчнийг анагаах боломжтой болно. Үүгээр техник, технологид суурилсан анагаах ухаан хоцрогдохыг зөгнөсөн бололтой.

Биеийн галбир сайжирч, хүмүүс өөрсдийгөө үнэлэх үнэлэмж дээшилснээр нүцгэн биеийг хэвийн хүлээж авдаг болно.

2015 оны зун Африкт халдварт өвчин гарч, дэлхий даяар хурдан зуур тархах юм байна.

Эр хүнийг хүсдэг эрчүүдийн тоо тодорхойгүй шалтгаанаар 4 дахин нэмэгдэнэ.

Бурхан заяат пап лам өөр оронд амь үрэгдэж дэлхий нийтийг цочроох болно. Пап ламын аминд халдсан нь олон улсын шашны мөргөлдөөнийг үүсгэнэ. Энэ нь сүм хийдүүдийн төгсгөл болох боловч хүмүүс хувьдаа мөргөж шүтсээр байх болно гэж Нострадамус бичсэн байна.

“Хөгшин хааны бамбай гай зовлон авчирна. Тэнгэрийн гал Дорноос Өрнийг хүртэл цохих болно” гэж бичсэн байна. Үүнийг пуужин хамгаалах системд алдаа гарч үхлийн аюултай лазер Дэлхийд ирнэ гэж тайлбарлаж байна.

“Хүн төрөлхтний түүх 2436 оны 10-р сарын 1-нд дуусна” гэж Нострадамус зөгнөжээ.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ