Сангийн сайдын 20 минутын улстөржилт

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өчигдөр телевизийн дэлгэцээр 20 минут улстөржив. Түүнд нам хүчин ярьж улстөржих нь бүү хэл хэвлэлийнхний өмнө 20 минут зогсож мэдээлэл өгөх зав ч олдохгүй баймаар.

Чухамдаа ингэж л цаг чөлөөгүй ажиллах ёстой салбарт, асар их хүлээлт дунд очсон сайд хүн Ардчилсан нам ингээд байна тэгээд байна, манай нам ийм байна тийм байна гэж ярих нь тун ч зохимжгүй.

Сөхөрсөн эдийн засгийг өөд нь татаасай гэсэн асар их хүлээлт энэ засгийн газарт тэр дундаа Ж.Эрдэнэбатад яах аргагүй очоод байгаа. Яг л ерөнхийлөгчийн захиж хэлснээр намын ажлыг үлдсэн хугацаанд умартаж ажиллах ёстой байтал...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ