Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 09:00 цагаас “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулна. Нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

-Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх

-Хууль зүйн зөвлөгөө өгөх

-Гэмтлийн зэрэг тогтоолгох болон бусад шинжилгээг хийлгэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгөх

-Байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, тайлбарлах

-Байгууллагын болон хэлтэс, албаны үйл ажиллагааны танилцуулга, ном товхимол тараах

-Иргэдийн гарын мөрийн дардсыг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч дурсгал болгон үнэ төлбөргүй өгөх

-Автомашины цахилгаан системийг оношлогч төхөөрөмжийг танилцуулах

-Гарын хээний автомат адилтгалын зөөврийн “Папилон” системийг танилцуулах

- Хуурамч бичиг баримтыг илрүүлэх хэт ягаан хэт улаан богино долгионы аппаратыг танилцуулах

- Хуурамч мөнгөн дэвсгэртийг таниулах ажиллагаа

-Адилтгалын шинжилгээнд хэрэглэгддэг биетийг өсгөж, томруулах микроскопыг танилцуулах

-Галт зэвсгийн лабораторийн үйл ажиллагааг танилцуулах, Галт зэвсгийн төрөл зүйл, сум хонгионы бүрдэл танилцуулах

-Архивын лавлагаа олгох /Эрх бүхий байгууллагад дүгнэлтийн хуулбар олгох/

-Иргэний хүсэлт, шаардлагаар эзэнгүй цогцос таниулах ажил

-Нас барсан тухай бичиг олгох

-Цусны бүлэг тодорхойлох шинжилгээг иргэдэд үнэ төлбөргүй хийх

-Шинжээчийн зөөврийн цүнх танилцуулах

-Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах

Иймд иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ