Нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж, хог хаягдлыг ачууллаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн амралтынөдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээгзохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд 6318 аж ахуйн нэгж байгууллага, 27717 иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 1,804 мян м2 талбайг цэвэрлэж, 2215 тн хог хаягдлыг ачуулжээ.
Цэвэрлэгээний үеэр Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтэд хяналт тавьж ажилласан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд Баянзүрх, Сүхбаатардүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй оролцжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ