Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнг нэгтгэж байна

Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/965 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахыгүүрэг болгосон.

Тооллогыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчТ.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулсан байна. Тооллого дуусгавар болж, дүүрэг тус бүр дүн мэдээгээ нэгтгэх ажил явагдаж байна. Нэгдсэн дүнг энэ сарын 25-ны өдөр гаргана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ