Барс-2 худалдааны төвийн урд вагоны зам дээр хэвтэж байсан эмэгтэйг аварчээ

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 20-р хорооны хэсгийн байцаагч ахлах дэслэгч Д.Мөнхболд ахлах ахлагч Г.Зоригтбаатар мөн олон нийтийн цагдаа С.Чулуунбаатар нар нь амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ.

Тус хорооны Барс-2 худалдааны төвийн урд вагоны зам дээр эмэгтэй хүн хэвтээд байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авсан аж. Улмаар газар дээр нь очиж шуурхай шалгасны эцэст Ю овогтой С нь согтуу байдалтай вагоны зам дээр хэвтэж амиа хорлох гэж байсныг вагоны замаас татан холдуулж, эмэгтэйн амь насыг нь аварсан байна. Түүнийг холбогдох төмөр замын цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн гэнэ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ