Казакстанд хоригдож байсан Монгол иргэдийг авчирлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улстай байгуулсан “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ”-г байгуулсан юм. Энэхүү гэрээний дагуу тус улсад ял эдэлж байсан Монгол улсын хоёр иргэнийг Тахарын албаны алба хаагчид өнөөдөр эх оронд нь авчирлаа.
Уг ажиллагааг Тахарын ерөнхий газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, УЕПГ хамтран зохион байгуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ