Мэрайя Кэри дараалан "фактлав"


Алдарт дуучин Мэрайя Кэри зургаан концерт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Түүний эхнийх нь энэ сарын 15-ны даваа гарагт Нью-Йорк хотын “Beacon” театрт болсон юм. Тэрээр "All I Want for Christmas", "Here Comes Santa Claus" гэсэн өөрийн хоёр хит дуугаа дуулсан юм. Ингээд ээлжит дуугаа дуулах үеэр дуучин бүсгүй шаахайгаа гээчихэв. Тиймээс нэг гартаа шаахайгаа, нөгөө гартаа алтан микрофоноо атгасаар дуугаа өндөрлүүлсэн байна.
Гэтэл мөн түүний хит дуунуудын нэг болох “Hero” дуугаа дуулж байх үедээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлчихжээ. Учир нь Кэри энэ Зул сарын баярын дараа өрх толгойлсон ээж болох гэж байгаа юм. Мэрайя Кэри, Ник Кэннон нар сүүлчийн удаа Зул сараа хамт тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ.
Дуучин маань сая нэг биеэ барьж, дуугаа дуулах гэтэл микрофон нь бас гацав. Тэрээр “Үнэн үү?” гэж дуу алдсанаа “Уучлаарай, хасчих” гэжээ.
Түүний бүхий л урлагийн амьдралын туршид иймэрхүү хүндрэл ер гарч байгаагүй аж. Харин шүтэн бишрэгчид нь түүний энэ сэтгэл хөдлөлийг гэр бүл салалттай холбон тайлбарлаж байна.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ