ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа хүлээлгэж өглөө

Яам агентлагуудын удирдлагуудыг ерөнхий сайд томилдог. Тийм учраас ерөнхий сайд ажлаас нь чөлөөлөх эрхтэй байдаг байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай "У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллах боломжгүй" гэж үзсэн учраас өөрийн хүсэлтээр ажлаа чөлөөлөн өгөхөөр болжээ.
Түүнийг шадар сайдын шахалтаар ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа гэсэн яриа гараад байсан юм.Гэвч тийм шахалт шаардлагаар бус өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа аж. Тэрбээр өнөөдөр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ