Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн гэх Г.Алтанхүүд холбогдоххэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшлогдлоо.

Шүүх хурал хойшилсон учир нь шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг шүүх хуралд заавал оролцуулах ёстойгэж үзсэнтэй холбоотой аж. Тиймээс дараагийн шүүх хурлыг ирэх сарын 5-нд хийхээр товложээ.

Прокуророос Г.Алтанхүүг2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгаад байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ