Баярын өдрүүдээр тав хоног амарна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд буюу ирэх долоо хоногийн даваа гарагт тохиож буй. Энэ өдөр бүх нийтээр амарна. Ингээд 12 дугаар сарын 30, 31-нд буюу мягмар, лхагва гарагуудад хэвийн ажиллана.
Шинэ оны эхний өдөр буюу 01-ний өдөр мөн бүх нийтээр амардаг. Харин нэгдүгээр сарын 02-нд хэвийн ажилладаг байсан бол энэ жилийн 02-ны өдөр баасан гарагт тохиож байгаа тул бүх нийтийн амралтын өдөр болгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэхдээ энэ өдрийг нөхөж нэгдүгээр сарын 10-ны өдөр ажиллахаар шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, 12 дугаар сарын 29, нэгдүгээр сарын 01, 02, 03, 04-ний өдрүүдэд бүх нийтээрээ амарна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ